Monday, May 31, 2010

Хархоринд Эко клуб байгуулагдлаа.

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ОРХОН мэдээллийн төвөөс Хархорин сумын 8-р ангийн сурагчдаас ОХБЦГ-ын Хамгаалалтын захиргааны дэргэд Эко клуб байгуулж гишүүдэд үнэмлэх гардууллаа. Одоогоор 40 сурагч эко клубд нэгдээд байна.

Энэ клуб өөрийн дагаж мөрдөх журмаа батлаж, хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд байгаль хамгаалах үйл ажиллагааг тасралтгүй явуулах урам зоригтой байна. Клубын цуглаан 7 хоног бүр тогтсон өдөр, цагтай. Цаашид хог хаягдалтай тэмцэх их ажлыг өрнүүлэхээ төлөвлөөд байгаа бөгөөд үүнд нийт байгууллагуудтай хамтран ажиллах төсөл боловсруулж байна . Клубын гишүүд мод тарьж , нөхөн сэргээх, хог цэвэрлэх ажлыг хийгээд эхэлсэн.

No comments: