Output буюу Гаралт дээр ажиллах
SPSS программыг ажиллуулахад эхлээд SPSS Viewer цонх нээгдэнэ. Энэ цонхон дээрээ өөрийн ажиллахыг хүссэн гаралтыг сонгоно. Үүнээс гадна тухайн гаралттай нарийвчлан ажиллах болон өөрийн хүссэн, төлөвлөсөн болон таарч тохирох гаралтыг агуулсан документийг үүсгэж болно. Viewer-ийг дараах зүйлд ашиглаж болно:
- Гаралтын үр дүнг хайх, үзүүлэх, эсвэл сонгогдсон хүснэгт, жагсаалт болон бүдүүвч зургуудийг нуух
- Дэлгэц дээрх гаралтын дэс дараалалыг item-ийг (дүрс) шилжүүлснээр солих
- Гаралтыг сайжруулах, шинэчлэхийн тулд Pivot Table Editor болон Text Output Editort эсвэл Chart Editor-т холбох
- SPSS болон бусад программуудын хооронд item-ийг (дүрс) шилжүүлэх
Viewer цонх нь 2 самбарт хуваагдсан байна. Зүүн гар талын самбар нь тухайн гаралтын агуулгын товч утгыг үзүүлсэн байна. Харин баруун гар талын самбар нь статистик хүснэгт, бүдүүвч зураг болон текст гаралтыг харуулсан байна. Дэлгэцийн дээш, доош шилжүүлэн үр дүнг харж болно, эсвэл агуулгын төрөл ангилал дээр дарснаар шууд тухайн хүснэгт болон бүдүүвч рүү очиж болно.
Тухайн Descriptives хүснэгтийг өөр ямар нэгэн Windows-ийн, жишээлбэл Word болон Excel-ийн хүснэгт рүү хуулах болоо гэж үзье:
- Тухайн The Descriptives хүснэгтээ дар
- Edit/Copy-г сонго
- Хуулах гэж байгаа программ руугаа шилж
- Тэгээд тухайн шилжиж очсон программынхаа Edit/Paste эсвэл Edit/Paste Special-ийг цэсэн дээрээс нь сонго
- Хэрэв Edit/Paste Special-ийг сонгосон бол өөрийн буулган авах гэсэн төрөлөө сонго
- Edit/Paste Special… үүгээр буулгаж авсанаар бай болсон программдаа SPSS гаралтыг суулгаж өгч байгаа юм. өөрөөр хэлбэл буулгасан обьектоо mouse-ийн 2 даралтаар идэхжүүлэхэд шууд SPSS дээрээ засвар хийж ажиллаж болно.
No comments:
Post a Comment