Гаралтыг хэвлэх
Өөрийн судалгаа шинжилгээнээс гаралтын хэсгээ хэвлэж авах шаардлага гарч гэж үзье. Viewer цонх дээрх гаралтыг бүхлээр нь хэвлэх, эсвэл хэвлэхийнхээ өмнө өөрийн хэвлэхийг хүсэхгүй байгаа хэсгээ устгаж хэвлэж болох юм. Эсвэл тухайн гаралтыг уян болон хатуу диск рүү хуулан авч дараа нь хэвлэн авч болно. Энэ удаад Viewer цонхон дээрх гаралтыг хэвлэцгээе. Таны компьютер Printer-т холбогдсон эсвэл та оюутны технологийн төвөөс Рrinter-т холбогдон ажиллаж байна гэж үзье. Эхлээд Output1-SPSS Viewer сонголтоор Viewer цонх дээр байгаа эсэхээ шалгаж үз. Хэрэв олон тооны Viewer цонхнууд нээсэн байгаа бол тэднээс зөвхөн өөрийн хэвлэхийг хүссэн гаралтаа сонго.
- Edit/Options… сонго
- SPSS Options dialog box-оос Viewer-ийг дар
- Text Output Page Size доорх сонголтуудаас Length-ийн Infinite-ийг идэвхжүүл
- OK дар
- File/Print сонго
- ОК дар
No comments:
Post a Comment