Monday, March 19, 2007

Нар хиртэлт

Өнөөдөр сургууль дээрээ нар хагас хиртэхийг харцгаалаа. Харин дараагийн нар бүтэн хиртэлт 2008 оны 8 сарын нэгний Гринвичийн цагаар 11 цагаас 10 минутийн хугацаанд Монголын нутгийн баруун захаар дайран өнгөрнө. Харж болох хамгийн тохиромжтой газар нь Ховд аймгийн Булган сумын төв байх ба энд орон нутгийн цагаар 18:05-ийн үед 2 минут 10 секунд орчим хугацаанд харагдах юм байна. Баянбулаг гуайнд очиж амрангаа нар хиртэхийг ажиглацгаая.

No comments: